Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хүүхдийн эрхийг хамгаалах баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.

2019-06-07

Хяргас сумын ИТХ, ЗДТГ, Хүүхдийн төлөө зөвлөлөөс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хүүхдүүдээ хүлээн авч баярлуулан гарын бэлэг өгч баярлуулахын зэрэгцээ цэцэрлэгийн хүүхдүүд болон ахлах ангийн сурагчдын дунд рубик шоо эвлүүлэх, гүйлтийн тэмцээн, бөхийн барилдаан, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, дааганы уралдаан мөн 300 гаруй хүүхдийн дунд азтан шалгаруулах сугалаа явуулж 80 гаруй хүүхдэд азтан болж бэлэг гардан авлаа.
Энэхүү баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар "Алдарт эх" 1 дүгээр одонгоор 2 эх, "Алдарт эх" 2 дугаар одонгоор 11 эх шагнагдсан бөгөөд уг шагналыг Сумын ИТХ-ын дарга А.Баярмагнай, Засаг даргын орлогч Б.Батцэнгэл, ЗДТГ-ын дарга О.Цэнд-аюуш нар гардуулж баяр хүргэлээ. Энэхүү баярын үйл ажиллагааг дэмжиж Хайрхан багийн малчин Б.Баянмөнх, Ц.Дамбийням, Т.Батнасан, Л.Алтангэрэл, Бугат багийн малчин О.Пүрэвцог, Б.Пүрэвжав, Дэлгэр багийн иргэн С.Батсүх, П.Цогтгэрэл, Д.Цэрэндулам нар ивээн тэтгэж хүүхдүүдээ баярлуулан идэвхтэй оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%