Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар тогтоолоор “Хяргас сумын бэлчээр ашиглах журам” батлагдсан.
Уг журам нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 7384 дугаарт бүртгэгдсэн.
Бэлчээр бол малчдын амьдрал, мал сүргийн ашиг шимтэй шууд холбоотой нийтийн хамтын баялаг юм. Тиймээс бэлчээрийг:
Мөн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны бүс нутагт шинээр бууц барих, бэлчээрийг дур мэдэн ашиглах, зөвшөөрөлгүйгээр гаднын мал оруулах зэрэг асуудлыг зохицуулсан.
Энэ журам нь бэлчээрийг хэн нэгэн дур мэдэн ашиглах тухай бус, харин нийтийн бэлчээрийн нөөцийг хамгаалж, малчид нийтээрээ зөв зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Зөв зохистой ашиглаж, ирээдүйдээ үлдээе.





