Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хяргас сумын ИТХ танилцуулга

2023-01-02

ХЯРГАС СУМЫН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН

ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН ТУХАЙ

            Нутгийн өөрөө удирдах ёс гэж иргэд нийтлэг ашиг сонирхолдоо нийцүүлэн шууд буюу энэ хуульд заасан өөрийн төлөөллийн байгууллага, түүнд тайлагнадаг гүйцэтгэх удирдлагаар уламжлан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх эрх бодит чадвартай байхыг ойлгоно.

                                                                                                         МУЗЗНТУТ хуулийн 28.1 /

            Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1990 онд батлагдаж энэхүү хуулинд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Иргэдийн Төлөөлөгчийн Хурал хэмээх байгууллага нь шинээр бий болж нутгийн захиргааны байгууллагын хосолмол удирдлагын тогтолцоо бүхий иргэдийн өөрсдийн төлөөллийн байгууллага болон хөгжсөөр 8 дахь удаагийн бүрэн эрхийн хугацаа буюу 32 жилийн хөгжлийн түүхэн замналаар явж ирлээ.

            1989 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр нөлөөгөөр нэг намын систем, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас олон намын тогтолцоонд болон хүний эрх чөлөөг дээдэлсэн зах зээлийн шинэ нийгэмд шилжин төр нийгмийн шинэ тогтолцоог сонгон хөгжиж ирлээ.

           Шинэ хуулиар анхны сонгууль явагдаж 1992.09.25 нд анхдугаар хуралдаанаа хийж төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан.

               Нийт 20 төлөөлөгч сонгогдож МАХН – 16, нам бус – 3, хоршооллын гишүүн –1  тус тус сонгогдож ИТХ-ын анхны даргаар Л.Лхагвасүрэн / орон тооны бус / сонгогджээ. Мөн 1993.11.15-ны ээлжит хуралдаанаар Ц.Цэвээнравданг ИТХ-ын орон тооны бус даргаар сонгосон. Засаг дарга Ё.Давааням, М.Даш

             1994 онд ИТХ-ын ээлжит бус сонгууль явагдаж МАХН – 12, МҮАН – 3, нам бус – 5 төлөөлөгч сонгогдож орон тооны анхны ИТХ-ын дарга Ё.Даваанямыг сонгосон. Засаг даргаар Г.Жүгдэрнамжил

            1996-2000 оны ИТХ-ын 2 дахь удаагийн сонгуулиар: МАХН–13, МҮАН–7 суудал авч ИТХ-ын даргаар Ё.Давааням, Засаг дарга Ц.Цэвээнравдан ажиллаж байсан.

            2000-2004 оны ИТХ-ын 3 дахь удаагийн сонгуулиар: МАХН – 12, АХолбоо эвсэл 5, МАШСНам 3 суудал авч ИТХ-ын даргаар М.Даш, Засаг дарга Д.Нансалжав сонгогдон ажилласан.

           2004-2008 оны ИТХ-ын 4 дахь удаагийн сонгуулиар МАХН – 12, Эх орон Ардчилал эвсэл – 8 суудал авч ИТХ-ын даргаар Л.Лхагвасүрэн, Засаг даргаар Д.Нансалжав сонгогдон ажилласан.

       2008-2012 оны ИТХ-ын ээлжит 5 дахь удаагийн сонгуулиар 21 суудлын төлөө өрсөлдөж АНам – 14, МАХН – 7 суудал авч ИТХ-ын даргаар Ц.Бадамдорж, Засаг даргаар Л.Баатар сонгогджээ.

        2012-2016 оны ИТХ-ын ээлжит 6 дахь удаагийн сонгуулиар МАН–11, АН–10 суудал авч ИТХ-ын даргаар Х.Цогтбаяр сонгогджээ. Засаг даргаар Ц.Цэвээнравдан /2012-2014/, засаг даргаар Т.Сүхтулга/2014-2016/

      2016-2020 оны ИТХ-ын ээлжит 7 дахь удаагийн сонгуулиар МАН–11, АН-10 суудал авч ИТХ-ын даргаар А.Баярмагнай , Засаг дарга Ц.Цэвээнравдан сонгогдсон байна.

        2020-2024 оны ИТХ-ын ээлжит 8 дахь удаагийн сонгуулиар МАН-14, АН-7 суудал авч ИТХ-ын даргаар Б.Батцэнгэл, Засаг дарга Х.Дашзэвэг сонгогдон ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%