Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ.

2024-01-13

Шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр гурван сарын хугацаанд хэлэлцүүлж, сонгогчдын 75 орчим хувь оролцож, 200 мянган санал авч Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж, 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн 6 бүлэг, 70 зүйлтэйгээр баталж, мөн энэ өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргасан түүхтэй. 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг хамгаалж, шашин шүтэх, эс шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийтийн /төрийн/ болон хувийн өмчтэй байх зэрэг хүний эрх, эрх чөлөөг тунхагласан нийгмийн цоо шинэ тогтолцоо буюу хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм бий болгосон, төрийн засаглалын хэлбэрийн хувьд Парламентат, төрийн байгууламжийн хувьд Нэгдмэл, төрийн байгуулалын хувьд хууль тогтоох-УИХ, гүйцэтгэх-ЗГ, шүүх эрх мэдлийн байгууллага зэргийг тунхагласнаараа дэлхийн улс орнуудын жишигт нийцсэн Үндсэн хууль болсон юм. Монгол Улс тусгаар, бүрэн эрхт гэдгийн илрэл болсон Үндсэн хуулиа баталсан өдрийг Монгол хүн бүр анхааран, Үндсэн хуулиа дээдлэн сахин хүндэтгэх, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлалыг танин мэдэж байх нь туйлын чухал юм.

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 32 ЖИЛИЙН ОЙН МЭНД ХҮРГЭЕ.  

Хяргас сумын ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%