Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гамшгаас хамгаалах сургалт болов.

2017-06-02

Тус суманд 2017оны 05 дугаар сарын 30,31-ны өдрүүдэд Аймгийн Засаг Даргын захирамжийн дагуу гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль боллоо. Сургуулилт нь: "Аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх,аврах, хамгаалах,хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн Сумын Онцгой комисс, сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, албан газар, аж ахуйн нэгж, байгууллагын харилцан ажиллагаа" сэдвийн дор явагдав. Сургуулийн удирдагч: ОБГ-ын дарга хурандаа Б.Баттулга, сургуулийн удирдагчийн туслах: ОБГ-ын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Д.Өлзийт нар удирдав. Сургуулилтанд төсвийн байгууллагуудын албан хаагчид болон мэргэжлийн ангийн томилгоот бие бүрэлдэхүүний 60 гаруй хүн оролцож "хангалттай" үнэлгээ авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%