Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 5

khural.mn

Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

2015-01-20 513
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ардчилсан хувьсгаль 25 жилд сэдвээр хэлэлцүүлэг, Ж.Батмөнх агсаны дурсамж, ярилцлага, гэрэл зургийн үзэсгэлэн , гар бөмбөгийн тэмцээн, зэрэг үйл ажиллагаануудыг сумандаа зохион байгуулав.

Нээлттэй хаалганы өдөр болов.

2014-11-11 506
Хяргас сумын ИТХ, ЗДТГ нь нээлттэй хаалганы өдөр арга хэмжээ зохион байгуулав. Уг арга хэмжээний хүрээнд Иргэний танхимд Шинэ өглөө - Шинэ санаа хэлэлцүүлэг зохион байгуулав. Мөн ИТХ, ЗДТГ-ын алба, мэргэжилтнүүд иргэдэд тайлангаа тавих, айл өрхөөр явж санал, хүсэлтийг нь сонсон санал асуулга авах, төрийн албан хаагчид сумын төвийн урд голын хог цэвэрлэх, иргэдийн дунд "Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ?" АХА тэмцээн зохиох зэрэг шинэлэг ажлуудыг зохион явууллаа.

Хүний эрхийн талаар сургалт боллоо.

2014-11-11 518
Хяргас сумын Иргэний танхимаас иргэний танхимын дэргэдэх сурагчдын Ирээдүй клубтэй хамтран хүний эрхийн сургалтыг ахлах сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад зохион байгууллаа.

Хяргас сумын Төлөөлөгчдийн өдөр арга хэмжээ боллоо.

2014-11-07 537
Хяргас сумын ИТХ нь 21 төлөөлөгчтэй бөгөөд ИТХ-ын нээлттэй хаалганы өдөр, төлөөлөгчдийн өдөр арга хэмжээг 2014.10.19-нд Бугат багийн нутаг Бор толгойд зохион байгууллаа. Уг арга хэмжээг "Зүүн бүсийн сумдын Тэмээний баяр - 2014 "арга хэмжээтэй хамтруулан зохион байгуулж 400 гаруй хүнийг оролцуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%