Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сум сурталчлах өдөр зохион байгуулав.

2017-11-10

             Хяргас сумын ИТХ, ЗДТГ-ын санаачлагаар тус сумын Улаангом хот дахь нутгийн зөвлөлтэй хамтран сум сурталчлах соёлын өдрүүдийг Улаангом хотод 2 хоногийн турш амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд Хяргаст үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа явагдаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээл болох сүү цагаан идээ,сумын бренд цагаан ултай гутал, суран суран эдлэл зэрэг өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулснаас гадна Аймгийн "Ойрад" хөгжимт драмын театрт сумын уран сайханчдын хүндэтгэлийн концерт  тоглож болж ая дууныхаа дээжээс Улаангомчуудад өргөн барилаа. Хүндэтгэлийн концертын үеэр сумын хамгийн ахмад настан болох 96 настай Б.Амар гуайд Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнагдсаныг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мягмарсүрэн, Улаангом хот дахь нутгийн зөвлөлийн дарга Х.Дашзэвэг нар гардууллаа. Энэхүү арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга А.Баярмагнай, Сумын Засаг Дарга Ц.Цэвээнравдан, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гишүүн Б.Бямбаахүү, П.Ганболд, аймгийн боловсрол соёлын газрын дарга Г.Дашням, "Увс нуур тэсийн сав голын" газрын дарга М.Анхбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%