Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монгол бахархлын өдрийг тэмдэглэв.

2017-11-21

Сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран Монгол бахархлын өдрийг угтаж иргэд албан байгууллагуудын дунд " Дээлтэй Монгол" өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр төрийн албан хаагчид төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсаны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Уг арга хэмжээний хүрээнд цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд "Монголжингоо" уралдааныг амжилттай зохион байгуулж, хүүхэд багачуудад зориулан 150.0 мянга гаруй төгрөгийн тоглоом бэлэглэв. Мөн шинээр гэр бүл болсон  залуу хосуудад гэрлэлтийн батлах, 16 нас хүрч буй  хүүхдүүдэд иргэний үнэмлэхийг нь гардуулж иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ болов. ИТХ-ын дарга А.Баярмагнай залуу хосууд болон иргэний үнэмлэхээ гардсан хүүхдүүдэд эрдэм номтой, зөв хүмүүжилтэй иргэн болж төлөвшин сум орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан бүтээлч иргэн, өрх айл байхын ерөөлийг дэвшүүлэн сайн сайхныг ерөөж баяр хүргэв. Төрийн албан хаагчдын дунд  "Дөрвөн бэрх" тэмцээнийг зохион байгуулж явууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%