Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гар бөмбөгийн тэмцээн болов.

2017-11-27

Монгол оронд Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэн хөгжсөний 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан  Сумын ИТХ-ын даргын нэрэмжит гар бөмбөгийн шилжин явах цомын тэмцээнийг иргэд байгууллагуудын дунд амжилттай зохион байгуулж явууллаа. Тэмцээнд нийт эрэгтэй 9, эмэгтэй 9 багийн 60 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилжин явах цомын аварга багуудыг тодрууллаа. Үүнд: эрэгтэй баг тамирчдаас Н.Бат-эрдэнэ ахлагчтай Жаргалан хорооллын баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, С.Бямбасүрэн ахлагчтай Найрамдал хорооллын баг 2-р байр, Б.Ганбаатар ахлагчтай ахлах сургуулийн баг 3-р байр, эмэгтэй баг тамирчдаас М.Сарантуяа ахлагчтай ахлах сургуулийн баг тэргүүн байр эзэлж шилжин явах цом, өргөмжлөл мөнгөн шагнал, Г.Энхжин ахлагчтай ахлах сургуулийн сурагчдын баг 2-р байр, Л.Туяа ахлагчтай эрүүл мэндийн төвийн баг 3-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%