Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах "Цанахүү-2018" тэмцээн эхэллээ.

2018-01-05

Шинэ оны босгон дээр 2018 оны 01 дүгээр сарын 04-07-ны хооронд Хяргас сумын ИТХ, ЗДТГ-ын санаачлагаар аймгийн аварга шалгаруулах "Цанахүү-2018" тэмцээнийг тус сумын уугуул цанын спортын дэд мастер,хөнгөн атлетикийн 1500метрийн улсын рекорд тогтоогч, клинникийн профессор Г.Цэвээний нэрэмжит болгон зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг, БТСГ-ын дарга Б.Ганболд, зөвлөх Монгол улсын гавьяат дасгалжуулагч Д.Төрмөнх, ИТХ-ын дарга А.Баярмагнай, Сумын засаг дарга Ц.Цэвээнравдан, Монгол улсын гавьяат багш Ж.Пүрэвжав нарын албаны хүмүүс,Өндөрхангай, Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Хяргас  сумдын 70 гаруй өсвөрийн цаначид, багш дасгалжуулагч нарын хамт оролцож байна.
Өнөөдөр 17-18 насны хөвгүүд охидын 10км, 15-16 насны хөвгүүд охидын 7.5км, 13-14насны хөвгүүд охидын 2.5км, 10-12 насны хөвгүүд охидын 2.5км-н уралдаанууд явагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%