Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Майдар эргэв

2018-03-06

Хаврын тэргүүн сарын шинийн 16-ны билэгт сайн өдөр тус сумын ИТХ, ЗДТГ, Сүсэгтний холбоо хамтран Майдар эргэж сүсэгтэн олон даган баяслаа. Энэхүү шашны зан үйл нь сүүлийн 10 гаруй жил тасралтгүй явагдаж байгаа бөгөөд нутаг орон байгалийн гамшгаас хол байж, ард иргэд нь эв эетэй, зуурдын өвчин зовлонгүй эрүүл энх амьдрахыг билэгдэн буян заяагаа даатган хийдэг зан үйл юм.
Майдар эргэх шашин урлагын цэнгүүнд сум орон нутгийн иргэдээс гадна Улаанбаатар хотод ажилаж амьдарч буй нутгийн уугуул иргэд, зэргэлдээ Малчин, Зүүнговь сумын сүсэгтэн олон олноороо хүрэлцэн ирж оролцсон сайхан арга хэмжээ боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%