Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монгол цэргийн баярын өдрийг тэмдэглэв.

2018-03-20

Хяргас сумын ИТХ, ЗДТГ-аас хамтран Монгол цэргийн баярын өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярын үйл ажиллагааны хүрээнд иргэд хөдөлмөрчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор ивээн тэтгэгч  байгууллага, иргэдийн дэмжлэгтэйгээр Үндэсний бөхийн барилдаан, гар бөмбөгийн тэмцээн, олс таталт, буудлага, цасны сумо,гар дээр суниах, гар барилдаан, багийн буухиа тэмцээнүүдийг зохион байгуулж явууллаа.
Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас аймгийн начин Т.Төгсбаяр түрүүлж, залуу бөх Н.Ганбаяр үзүүрлэв. Буудлагын тэмцээнд Хангай багийн иргэн Ж.Түмэнбаяр тэргүүн байр, Цасны сумо, гар барилдаанд Т.Төгсбаяр, олс таталт, гар бөмбөгийн тэмцээнд ахлах сургуулийн баг тэргүүн байр, гар дээр суниах тэмцээний төрөлд Дэлгэр багийн иргэн Б.Доржоо тус тус тэргүүн байр эзэллээ. Тэмцээн багуудын дунд сонирхолтой, өрсөлдөөнтэй  явагдаж зохион байгуулалтын өндөр хэмжээнд болж өндөрлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%