Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэв.

2018-07-09

Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр, Хяргас сум үүсэн байгуулагдсаны 96 жилийн баяр наадмыг 2018 оны 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэв. Баяр наадмын үйл ажиллагааг нээж ИТХ-ын дарга А.Баярмагнай, Засаг дарга Ц.Цэвээнравдан нар үг хэлэв. Баяр наадмын сурын харваанд нийт 40 гаруй харваач оролцсоноос эрэгтэйчүдэд Хяргас сумын харваач Б.Төртогтох, эмэгтэй харваачдаас Зүүнговь сумын харваач Б.Даариймаа, идэрчүүдэд Хяргас сумын харваач Н.Мөнхтөр, Б.Цэвэлмаа нар тэргүүн байр эзэллээ. Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан 1, аймгийн харцага 2, аймгийн начин 6, сумын заан 12, сумын начин 2 нийт 64 бөх барилдаж Зүүнговь сумын харьяат аймгийн начин Д.Урианхай түрүүлж, Хяргас сумын харьяат аймгийн начин Х.Бумбаяр үзүүрлэв. Өсвөрийн бөхийн барилдаанд Д.Сосоржамбал түрүүлж, Б.Цэрэндагва үзүүрлэв. Цолгүй залуу бөхчүүдийн барилдаанд залуу бөх Э.Өсөхбаяр түрүүлж сумын заан цол, залуу бөх Н.Ганбаяр үзүүрлэж сумын начин цол хүртлээ. Хурдан морины уралдаанд 140 гаруй хурдан хүлэг уралдсанаас  азарга, шүдлэнгийн түрүүг Хайрхан багийн Бэйсийн хурд галын уяач Б.Банзрагчийн халиун азарга, буурал шүдлэн, даага болон хязаалангийн түрүүг  Бэйсийн хурд галын аймгийн алдарт уяач Б.Цогт-эрдэнийн хээр даага, шар хээр хязаалан, соёолонгийн түрүүг Малчин сумын уяач Ц.Бат-очирын хар, их насны түрүүг Бэйсийн хурд галын тэргүүн аймгийн алдарт уяач Б.Даваагийн хээр морь түрүүлж наадамч олноо баясгалаа.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%