Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төлөөлөгчдийн өдөр - Тэмээний баяр боллоо.

2018-10-24

Жил бүр сумын ИТХ-аас зохион байгуулдаг Төлөөлөгчийн өдөр- тэмээний баярын 9 дахь удаагийн арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр БНМАУ-ын аварга малчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тэмээчин Б.Цээсүрэн, түүний хүү Монгол улсын сайн малчин тэмээчин Ц.Цэндээ нарын малчны хотонд өргөн дэлгэр сайхан болж өндөрлөв. Энэхүү арга хэмжээний үр дүнд 300 гаруйхан байсан тэмээн сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтмол өсч 620 гаруй толгой тэмээтэй болж иргэд, шинэ залуу малчдыг нүүдэлчдийн соёл, өв уламжлалтай танилцуулах, өвлүүлэн үлдээх тэмээн сүргийн ашиг шимийг ашиглах, уналга эдэлгээнд сургах зэрэг чухал ач холбогдолтой баяр боллоо.
Энэ баярын үеэр төлөөлөгчид иргэд сонгогчидтойгоо уулзаж санал бодлоо харилцан солилцож уулзалт хийснээс гадна өсвөр болон атан тэмээний уралдаан, тэмээтэй хос шалгаруулах уралдаан, буйл зорж, бурантаг томох, тэмээ хомнож, тэгнээ ачаа ачих зэрэг уралдаан тэмцээнүүд зохиогдож  залуу малчид болон сумын төвийн иргэд, төрийн албан хаагчид гэр бүлийн хамтаар оролцсон сонирхолтой үзэгч иргэдийн сэтгэлийг татсан, хөгжөөсөн сайхан арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээг ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Г.Анхбаяр, Д.Батхишиг нарын анги хамт олон болох 1992 оны төгсөгчид ивээн тэтгэж оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%