Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэ жилийн баярыг тэмдэглэв.

2019-01-02

Сумын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээг  нээж ИТХ-ын дарга А.Баярмагнай, Сумын Засаг Дарга Ц.Цэвээнравдан нар  ард иргэддээ хандан шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж хуучин онд олсон ололтоо баталгаажуулж гарч буй шинэ ондоо эрч хүчтэй, урам зоригтой, өөдрөг сэтгэлгээгээр сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө иргэн бүр санаачлагатай байж, гар нийлэн ажиллахыг ерөөж мэндчилгээ дэвшүүлэв. Хуучин оноо үдэж шинэ оноо угтаж буй энэ баярт мөчид хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлэн төрийн дээд шагналаар шагнуулсан иргэдээс гадна салбар яамдын шагнал, оны аварга тэргүүнээ шалгаруулж, хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан ажилчин, малчин, сэхээтэн нарт  шагнал гардуулав.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор өндөр настан Т.Батаа, хөдөлмөрийн хүндэт медалиар өндөр настан Д.Гүржээ, Дэлгэр багийн иргэн Л.Өлзий-орших, сувилагч Б.Долгор, эм зүйч Ч.Чогсоо нар шагнагдав.
ХХААХҮЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр Д.Намчин,  жуух бичгээр Бугат багийн малчин Ц.Батцэнгэл, "Ардын боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Ахлах сургуулийн багш Г.Анхбаяр, М.Баялаг, Д.Батчимэг,  хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч С.Дашдондог, Худалдааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр Д.Нарантуяа, БСШУСЯ-ны жуух бичгээр багш Д.Сайнхүү, Аймгийн засаг даргын жуух бичгээр Д.Мэндбаяр, Ж.Ичинноров, О.Дариймаа, Хүүхдийн төлөөх сайн үйлстэн медалиар багш Б.Оюунчимэг нар шагнагдлаа.
Мөн ажил үйлсээрээ тэргүүлсэн 9 хүнийг сумын 9 алдартан номинацид шалгаруулан шагнаж алдаршуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%