Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сургалт зохион байгуулав.

2019-09-14

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас Орон нутгийн төлөөллийн байгууллагуудыг бэхжүүлэх нь төслийн хүрээнд Хяргас сумын ИТХ-аас бичиж хүргүүлсэн  “Төлөөлөгчдийг чадваржуулж, хяналт үнэлгээний ажилд оролцуулъя”  төсөл  шалгарсан билээ.

     Тэтгэлэгт хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу эхний сургалтын үйл ажиллагаа Хяргас нуурын хөвөөнд “Хар тэрмэс” амралтын газарт 2019 оны 07 дугаар сард зохион байгуулав.

    Сургалтанд ИТХ-ын дарга А.Баярмагнай, Засаг дарга Ц.Цэвээнравдан, төлөөлөгч Д.Батхишиг,С.Булганхүү, Т.Төмөр-очир, А.Дашцэрэн, Ш.Цогзолмаа, А.Балжинням, Ц.Цэнгэнбаяр, Ц.Баянмөнх, Д.Жамбал, В.Сайнбилэг, Б.Мөнхбаяр, Д.Батцогт, багийн засаг дарга Н.Түвшинтөгс, М.Цэрэнтогтох, БИНХ-ын дарга Г.Цэнгэл, ИТХ-ын нарийн бичгийн дарга Я.Батмөнх, сургагч багш Н.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй оролцож сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.

      Сургалтын арга хэмжээний хөтөлбөр гарын авлага материалуудыг тарааж сургагч багш Н.Энхжаргал, ИТХ-ын төлөөлөгч төр захиргааны ахмад ажилтан А.Дашцэрэн, ИТХ-ын ажлын албаны дарга Я.Батмөнх нар  холбогдох сэдвүүдээр хичээл зааж, сургалт явууллаа.

       Сургалтын төгсгөлд ярилцлага зохион байгуулж ИТХ-аас гарч байгаа аливаа шийдвэрийн биелэлт, орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд хэрхэн хяналт шалгалт хийх талаар харилцан ярилцаж төлөөлөгч бүр өөр өөрсдийн бодол саналаа хэлж идэвхтэй оролцлоо.

            ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баг бүрд ажиллах ажлын хэсэг байгуулан ажиллуулж иргэд олон нийтээс төлөөллийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд хэрхэн ямар байдлаар ажиллах, ИТХ-с гарч буй шийдвэрт хяналт шинжилгээ ямар байдлаар хийж байх нь зохимжтой зэрэг асуудлуудаар санал авах, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлуудыг хариуцан хийж байна.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%