Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хяналт шалгалт явуулав.

2019-09-27

Сумын ИТХ-ын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудад хяналт шалгалтыг явуулж ажлын явц байдалтай танилцаж заавар зөвлөгөө өгч ажиллаа. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд ИТХ-ын дарга А.Баярмагнай, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Я.Батмөнх, ИТХ-ын төлөөлөгч Засаг даргын орлогч Б.Батцэнгэл, ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо. Аймаг болон сумын ОНХС-ийн хөрөнгөөр Ахлах сургуулийн биеийн тамирын талбай, сумын төвийн камержуулалт, мал угаалгын ванн, ухаалаг худгийн үйл ажиллагаа, ногоон байгууламж болон улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа Хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл зэрэг байгууламжуудын үйл ажиллагаатай танилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%