Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын төлөөлөгчид орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 320 хүүхдийн сургуулийн барилга, сумын спорт заал болон төв замын засварын ажлуудын явцтай танилцав.

2023-08-25

Сумын ИТХ-ын төлөөлөгчид орон нутагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 320 хүүхдийн сургуулийн барилга, сумын спорт заал болон төв замын засварын ажлуудын явцтай танилцав. Сургууль болон спорт заалны барилгын ажлыг Анхбаяр захиралтай "Мана оюу" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил хэвийн явагдаж байгаа сургуулийн барилгын хувьд энэ жил цутгалтын ажил бүрэн хийгдэх бөгөөд спорт заалыг 11 дүгээр сарын 01-нд бүрэн хүлээлгэж өгнө гэж танилцуулав. Заалны ашигтай талбай 30х18 харьцаатай бөгөөд аймагтаа хамгийн томд тооцогдох заал удахгүй ашиглалтад орох юм байна.

Төв замын засмал тавих ажлыг Хосбаяр захиралтай "Таваг чулуу" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд техникийн саатал гараад ажил бага зэрэг удаашралтай явж байна цаашид ажлаа эрчимжүүлж 9 дүгээр сарын 20 гэхэд эхний 500 м замыг ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байна гэв. Төв замын зогсоолыг өргөтгөж зурагт өөрчлөлт оруулж өгөх талаар Аймгийн ГХБХБГазарт албан тоот хүргүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%