Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Үйлдлээрээ үлгэрлэгч Увсчууд" аян

2023-04-26

"Үйлдлээрээ Үлгэрлэгч Увсчууд" аяны хүрээнд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболдоор ахлуулсан баг 4 сарын 26-нд Хяргас суманд ирж ажиллаж сумын ГХУСАЗСЗ, хамтарсан баг, хүүхдийн төлөө зөвлөл, болон байгууллагын эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаатай танилцан зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХЭҮК-ийн ИНЗ-ийн гишүүн, хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, “Хүүхдийн эрх хамгаалал –Үжин” төвийн тэргүүн Д.Ундраа #Нийгмийн стрессийг нийлж засъя, #Гэр бүлийн үнэ цэнэ, #Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн үүрэг, оролцоо, хариуцлага гэсэн сэдвүүдээр сумын ард иргэдэд сургалт, аймгийн нэгдсэн эмнэлэг, онош эмнэлгийн эмч нар дотор, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, нүд, шүд, эхо зэрэг 6-7 төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%