Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тэмээний баяр 2023

2023-10-21

Монгол улсын сайн малчин Ц.Цэндээ, Монгол улсын аварга малчин Ц.Отгон нарын санаачилгаар дэлхийд ховор хоёр бөхтэй тэмээг өсгөн үржүүлэх, ашиг шимийг хүртэх өв уламжлалыг сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ТЭМЭЭНИЙ БАЯР-2023" арга хэмжээ 10 дугаар сарын 21-ний өдөр Бугат багийн Шар толгойд амжилттай болж өндөрлөлөө.  

Уг арга хэмжээг энэ жил МУ-ын аварга малчин Ц.Цэндээ, Ц.Отгон нар ивээн тэтгэж, санаачлан зохион байгууллаа. Хамтран зохион байгуулагчдаар сумын ИТХ, сумын Улаан загалмайн анхан шатны хороо, Хайрхан багийн аймгийн аварга малчин Х.Жамбал нар ажиллалаа.

Энэхүү арга хэмжээнд:

  • Тэмээний уралдаан
  • Тэмээ ачаалах, хомнох
  • Буйл зорох, бурантаг томох
  • Тэмээ булгиулах
  • Оролцогчдын дунд АХА тэмцээн зохиох зэрэг олон төрлийн тэмцээн уралдаанууд зохион байгуулагдлаа.

Баярын үеэр тэмээн сүргийг өсгөх, тэмээний бэлчээр, ноосны үнэ ханш, нүүдэлчдийн уламжлал болсон уналга, ачлагын хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг чухал асуудлууд яригдаж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%