Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан сумын ИТХ-ын даргын нэрэмжит “ВОЛЕЙБОЛ”-ын шилжин явах цомын тэмцээн

2024-01-04

https://www.facebook.com/photo/?fbid=890839402717498&set=a.330262572108520

Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан сумын ИТХ-ын даргын нэрэмжит “ВОЛЕЙБОЛ”-ын шилжин явах цомын тэмцээнийг 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 09:00 цагт спорт зааланд зохион байгуулна.
Хамрах хүрээ: Хяргас сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, баг, хорооллуудын дунд
Тэмцээний ангилал: Эрэгтэй, Эмэгтэй
Тэмцээнд оролцогчдыг дээрх ангиллын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд бүртгэж мандат олгоно. Мандатын үнэ багийн 30,000 төгрөг
Тэмцээний бүртгэлийг Биеийн тамирын арга зүйч М.Баян-Очир хийнэ. Холбоо барих дугаар: 86887737, 99970377
Техникийн зөвлөгөөн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагаас ИТХ-ын даргын өрөөнд болно. Зөвлөгөөнд багийн ахлагч нар оролцоно.
Ангилал тус бүрд эхний 3 байр эзлүүлж, медаль, мөнгөн шагналаар шагнаж, багийн дүнгээр шилжин явах цом гардуулна.
Жич: Баг тамирчид хувцасны жигдрэлт болон номертой байх, ЕБС-ын сурагчдаас эрэгтэй 1, эмэгтэй 1 баг оролцож болно.


ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
ИТХ, ИТХ-ын АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%