Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулан зохион байгуулсан сумын ИТХ-ын даргын нэрэмжит “ВОЛЕЙБОЛ”-ийн шилжин явах цомын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

2024-01-13

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулан зохион байгуулсан сумын ИТХ-ын даргын нэрэмжит “ВОЛЕЙБОЛ”-ийн шилжин явах цомын тэмцээн 2024 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

          Тэмцээнд нийт 21 багийн 130 гаруй тамирчин оролцож, шилжин явах цом, медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, уран чадварлаг тоглолтоо сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Эрэгтэй баг тамирчдаас:

1-р байр цом, алтан медалийг Ц.Бадамнямбуу ахлагчтай Найрамдал хорооллын баг

2-р байр мөнгөн медалийг Э.Самбуудорж ахлагчтай ЕБС-ын сурагчдын баг

3-р байр хүрэл медалийг Э.Бумбаяр ахлагчтай Бум баян хангай баг

Эмэгтэйчүүдийн төрөлд:

1-р байр цом, алтан медаль Л.Мөнгөн ахлагчтай Жаргалан хорооллын баг

2-р байр мөнгөн медаль М.Сарантуяа ахлагчтай ЕБС-ын багш нарын баг

3-р байр хүрэл медаль Б.Алтанхүү ахлагчтай ЕБС-ын сурагчдын баг тус тус шалгарлаа.

          Тэмцээний эрэгтэй шилдэг довтлогчоор Бум баян хангай багийн тамирчин      Г.Бат-Эрдэнэ, эмэгтэй шилдэг довтлогчоор Жаргалан багийн тамирчин М.Өлзий-Орших, өсөх ирээдүйтэй тамирчнаар сурагчдын багийн тамирчин Э.Самбуудорж, Б.Ундрах нар шалгарлаа. Эдгээр тамирчдын шагналыг ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганбаатар ивээн тэтгэж шагналаа.

     Мөн тэмцээнийг ХАЙРХАН БАГИЙН АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН Х.ЖАМБАЛ ивээн тэтгэсэн болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%