Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн аварга малчид шагналаа гардан авлаа.

2024-02-05

Жил бүр сар шинийн босгон дээр Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлж, малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарч малч ухаан, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа магнайлсан шилдэг малчин өрхүүдийг “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгаруулдаг уламжлалтай.
XVII жарны “ХИЛЭНТ ЭХ ХЭМЭЭХ МОДОН ЛУУ” жилийн босгон дээр Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Цэдэвийн Дэндэв, Оршихын Цэвээндулам Хайрхан багийн малчин Батаан Бадамсүрэн, Ядмаан Дэлгэрмаа Бугат багийн малчин Балжиннямын Батбаяр, Наранцэцэгийн Амраа Хайрхан багийн малчин Түдэвийн Батнасан, Жумдааны Буянаа Хайрхан багийн малчин Аюушын Балжинням, Түдэвийн Долгор нар аймгийн аварга малчин болсныг Увс аймгийн Ойрад ХЖТ-ын дарга А.Баярмагнай болон сум орон нутгийн удирдлагууд шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1334
520 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%