"Сумын Аварга малчин"-аар Хангай багийн малчин Ц.Баянсан Бугат багийн малчин Ц.Батсүх Бугат багийн малчин М.Ядмаа Хайрхан багийн малчин Д.Дамдинжав Хайрхан багийн малчин Д.Амгаланбаатар Хайрхан багийн малчин Б.Алтанхуяг "Сумын залуу аварга малчин"-аар Хангай багийн малчин Г.Одсүрэн "Сумын аварга саальчин"-аар Хангай багийн малчин Ц.Норов. Хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас Аймгийн начин Т.Төгсбаяр түрүүлж, Зүүнговь сумын заан Ш.Батсүх үзүүрлэн, залуу бөх Б.Доржоо, залуу бөх Б.Баасандорж нар их шөвөгт шалгарлаа. Өсвөрийн бөхийн барилдаанд Х.Сумъяабазар түрүүлж, Б.Хишиг-Өлзий үзүүрлэн, Б.Мөнхсайхан, Ө.Энхбаяр нар их шөвөгт шалгарлаа. Мөн хүүхдийн спортын өвлийн 8 дугаар наадмын цанын төрөлд амжилттай оролцсон Х.Энхжин, Г.Мөнх-Очир болон сумын уугуул Жюү жицүгийн тамирчин А.Адъяа нарт сум болон сургуулийн удирдлагаас хүндэтгэл үзүүлж мөнгөн шагналаар шагнав.