Өнгөрсөн Ням гариг буюу 2025 оны 03 дугаар сарын 16-нд Сумын ИТХ, ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан “Цэвэр цас – цэнгэг агаар” цас, мөсний баярын арга хэмжээг зохион байгууллаа. Цасны баярт сумын байгууллага, аж ахуйн нэгжүүд болон иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо идэвхтэй оролцож, олон төрлийн нөхөрсөг, хөгжилтэй уралдаан тэмцээнд өрсөлдөж амралтын өдрөөрөө үр дүнтэй өнгөрүүллээ.
Өдөрлөгийн үеэр хээрийн цайны амт, хөгжөөнтэй буухиа, олс таталт, цасны сумо, 1-2 дугаар анги, 3-5 дугаар ангийн сурагчдын дунд гүйлтийн тэмцээнүүд явагдаж авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Цасны сумо төрөлд:
1-р байр Б.Анхбаяр
2-р байр Б.Доржоо
3-р байр Ц.Ёолк
Олс таталтын төрөлд:
1-р байр С.Бямбасүрэн ахлагчтай баг
2-р байр Б.Доржоо ахлагчтай баг
3-р байр Б_Анхбаяр ахлагчтай баг
Багийн хөгжөөнт буухиа төрөлд:
1-р байр Ц.Давааням ахлагчтай баг
2-р байр Ц.Ёолк ахлагчтай баг
3-р байр Д.Нармандах ахлагчтай баг тус тус шалгарлаа.
Сурагчдын гүйлтийн тэмцээнийг Хайрхан багийн Засаг дарга В.Түмэнбаяр, Дэлгэр багийн иргэн Т.Сумьяабазар нар ивээн тэтгэж шагнаж урамшууллаа.
Мөн залуучуудын санаачилгаар авто машинаар мөсөн дээр туг сүлжих уран жолоодлогын тэмцээнийг зохион байгуулахад Дэлгэр багийн иргэн Б.Нэмэхбаяр, Д.Самбалхүндэв нар эхний байруудыг эзэллээ.
Цасны баярт хүрэлцэн ирсэн иргэдэд хийцтэй, банштай халуун цай чанаж үйлчилсэн Төрийн банкны хамт олон, ЕБС-ийн хамт олон, Ц.Даваанямын гэр бүл, Г.Очироогийн гэр бүл, Д.Өнөрбаян ахлагчтай хувийн хэвшлийн хамт олонд ард иргэдийн өмнөөс талархлаа илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.