Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдав.

2025-03-24

Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн (ГХУСАЗСЗ) хурал 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр болж, зөвлөлийн ирвэл зохих 17 гишүүнээс 16 гишүүн ирж 94 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлыг ГХУСАЗСЗ-ийн дарга С.Булганхүү даргалан хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. 2025 оны 1 дүгээр улирлын гэмт хэрэг зөрчлийн талаарх цагдаагийн ахлагч Н.Наранцогтын мэдээлэл болон 2025 оны ГХУСАЗСЗ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг 5 зорилтын хүрээнд 25 ажил арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллахаар хэлэлцэн батлав. Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикл болон тээврийн хэрэгсэл жолоодох явдал гарч болзошгүй тул цагдаагийн ажилтнууд болон зөвлөлийн гишүүд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн чиглэл өгөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5544
4099 / 74%
905 / 16%
262 / 5%
278 / 5%