Сумын ИТХ-ын дэргэдэх Нутгийн удирдлага, хяналтын хороо: Хөдөө аж ахуй, дэд бүтэц, үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн байнгын хороодын төлөөлөгчид сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт болон ОНХС-ийн хөрөнгөөр хийсэн ажлууд, мөн ЗДТГ-ын ажилтай танилцаж, төсөв, хөрөнгийн үр ашиг, зарцуулалтын ил тод, хариуцлагатай байдлыг хангах, үйл ажиллагааг үнэлэх, сайн үр дүнг дэмжих, шаардлагатай зарим ажлыг сайжруулах талаар зөвлөх, дэмжин туслах чиглэлээр хамтарч ажиллаа.
- Сумын ИТХ-ын шийдвэр, тогтоолын хэрэгжилтийн байдал
- Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл
- Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт
- Иргэдийн оролцоо, санал гомдлын шийдвэрлэлт
- Төсөв хөрөнгийн хадгалалт хамгаалалт, ашиглалтын байдал зэргийг үзэж танилцав.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
- Албан тушаал: Нарийн бичгийн дарга
- Нэр: Я.Батмөнх
- Утас: 99778290
- И-мэйл: moogii8087@gmail.com




