Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулан зохион байгуулсан сумын ИТХ-ын нэрэмжит “ВОЛЕЙБОЛ”-ийн шилжин явах цомын тэмцээн 2026 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

2026-01-19

Тэмцээнд нийт 24 багийн 140 гаруй тамирчин оролцож, шилжин явах цомын төлөө хурд хүч, авхаалж самбаа, уран чадварлаг тоглолтоо сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Эрэгтэй баг тамирчдаас:
1-р байр П.Мөнхнаран ахлагчтай баг
2-р байр Б.Дархантамир ахлагчтай баг
3-р байр Н.Чүлтэм ахлагчтай баг
Эмэгтэй баг тамирчдаас:
1-р байр С.Энхжаргал ахлагчтай баг
2-р байр Ц.Баясгалан ахлагчтай баг
3-р байр Б.Дуламжав ахлагчтай багууд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэмцээний дараа багуудын шилдэг тоглогчдыг шалгаруулан 2 баг болгон хувааж шигшээ багуудын үзүүлэх тоглолт хийж сонирхууллаа.
Тэмцээнийг Дэлгэр багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид хамтран зохион байгуулж ивээн тэтгэж оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%