📌 Увс аймгийн “Аймгийн аварга малчин өрх” хэмээх эрхэм хүндтэй цолыг Хяргас сумын Бугат багийн малчин Г.Сайнбаяр, гэргий Д.Ганчимэг нар хүртлээ. Шагналыг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Баасанхүү, аймгийн ЭМГ-ын дарга Х.Дашзэвэг, МЭГ-ын дарга Д.Ганхуяг болон сумын удирдлагууд гардуулан өгч, халуун баяр хүргэв.
✅ Олон жилийн уйгагүй хөдөлмөр, малч ухаан, хариуцлагатай зүтгэлээрээ нутгийн олноо манлайлан ажилласан та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэж, өрхийн тань буян хишиг арвижин дэлгэрэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
- Албан тушаал: Нарийн бичгийн дарга
- Нэр: Я.Батмөнх
- Утас: 99778290
- И-мэйл: moogii8087@gmail.com














