Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Увс аймгийн Хяргас сумаас Улсын хошой аварга малчин төрлөө

2026-02-13

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн босгон дээр Увс аймгийн Хяргас сумын малчин Цээсүрэнгийн Цэндээ “Улсын хошой аварга малчин”-аар шалгарлаа.
Ц.Цэндээ 37 жил хөдөө аж ахуйн салбарт тууштай хөдөлмөрлөж, 2002 оноос хойш буюу сүүлийн 24 жил мал сүргээ тогтмол 1000 давуулан тоолуулжээ.
Мал сүргээ ингэж өсгөж үржүүлэхийн хажуугаар үүлдэр угсааг нь сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг өсгөн, өрхийн орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ирсэн байна.
Эднийх жилд малынхаа 30-40 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж, аж ахуйн хэрэгцээгээ хангаж буй аж.
Ц.Цэндээгийн мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж,
-2002 онд сумын Мянгат малчин, сумын аварга малчин,
-2007 онд аймгийн аварга малчин,
-2013 онд “Монгол Улсын Аварга малчин” цол тэмдгээр шагнаж байсан.
2026 онд Гал морин жилийн босгон дээр “Улсын Хошой аварга малчин”-аар шагнаж, цом, өргөмжлөл, үнэмлэх, цол тэмдгийг нь УИХ-ын гишүүн Б.Заяабал гардуулан өглөө.
Эднийх сумынхаа 10 гаруй залуу малчдад мал маллах арга ухаан зааж сурган, үлгэрлэж яваа хөдөлмөрч гэр бүл.
Буянт сүргээ өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэхийн сацуу залуу малчдадаа өөрийн арга барил, туршлагаасаа харамгүй зөвлөн хэлж, хуваалцдаг хөдөлмөрч гэр бүлд илүү их амжилт, аз жаргал, сайн сайхныг хүсье!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10142
8407 / 83%
1070 / 11%
321 / 3%
344 / 3%