Монгол орны эдийн засгийн үндэс болсон уламжлалт мал аж ахуйн салбарт залуу хүний эрч хүч, шинийг санаачлах сэтгэлгээ, уйгагүй хөдөлмөрөөрөө манлайлан, цаг наргүй нөр их хөдөлмөрөөрөө байгаль, цаг агаарын бэрхшээлийг даван туулж эрдэнэт мал сүргээ таван төрөлд нь өсгөн үржүүлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд олон талт арга хэмжээнд бодитой хувь нэмэр оруулсан хөдөлмөрөө үнэлүүлж “СУМЫН ЗАЛУУ АВАРГА МАЛЧИН ӨРХ ”-өөр шалгарсан Бугат багийн малчин Д.Бум-Эрдэнэ гэргий З.Санжаатамжид нарын шагналыг Сумын Засаг дарга В.Сайнбилэг, Сумын засаг даргын орлогч Б.Доржоо, Бугат багийн Засаг дарга Д.Нармандах,багийн ИНХ-ын дарга Б.Мөнхболд нар гардуулан өгч баяр хүргэлээ.
Буянт мал сүрэг нь тариа будаа шиг өсөж үржин түм, бум болохын ерөөлийг дэвшүүлье.













