17 дугаар жарны "СҮРЭЭР ДАРАГЧ" хэмээх Гал Морин жилийн сар шинийн босгон дээр "Сумын аварга малчин"-аар шалгарсан Дэлгэр багийн малчин Цэрэнжээгийн Нямдаваа, Намсрайн Буянжаргал нарын шагналыг сумын ИТХ-ын дарга С.Булганхүү, Хангай багийн засаг дарга Ж.Түмэнбаяр нар гардуулан өгч баяр хүргэлээ. Ц.Нямдаваа, Н.Буянжаргал нар нь 1990 оноос хойш мал аж ахуйн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Мөн Ц.Нямдаваа нь Монгол үндэсний дархлаа болсон хурдан морь уях сойх өв соёлд амжилт үзүүлэн #Аймгийн_алдарт_уяач цол хүртсэн.
Удам дамжсан залуу малчин бэлтгэж буй гэр бүл юм.
Та бүхний буянт мал сүрэг
Тариа буудай мэт өсөж байх болтугай.














