Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний төрж өссөн Увс аймгийн Хяргас суманд “ТҮҮХ МАРТАХГҮЙ” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтэд толилууллаа.
Тус үзэсгэлэнд Ж.Батмөнх агсны амьдрал, ажил үйлс, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэт хувь нэмрийг харуулсан түүхэн гэрэл зургуудыг дэлгэн үзүүлж байна.
Мөн Хяргас суманд байрлах эрхэм хүмүүний гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Ёслолын арга хэмжээнд Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Ж.Батмөнх агсны ач хүү, Батмөнх сангийн тэргүүн Даш, сумын удирдлагууд болон иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, нэрт төрийн зүтгэлтний гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсав.
Энэ үеэр Ж.Батмөнх агсны ач хүү М.Даш гуайд аймгийн Засаг дарга Э.Насанбат Увс аймгийн 100 жилийн ойн хүндэт медал гардуулан өгсөн юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
- Албан тушаал: Нарийн бичгийн дарга
- Нэр: Я.Батмөнх
- Утас: 99778290
- И-мэйл: moogii8087@gmail.com














































