Хяргас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Цаг үеийн мэдээлэл
- Төсвийн байгууллагуудын 2025 оны үйл ажиллагааны тайланг сонсох тухай
- Хяргас сумын Ерөнхий боловсролын сургуулийн 100 жилийн ойг угтан хийсэн аудитын тайланг сонсох тухай
- Хяргас сумын Соёлын төвөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай
- Хяргас сумын спорт заалны ашиглалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Нөхөн сонгуулийн тов тогтоох тухай
- Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх даргын мэндэлсний 100 жилийн ойг зохион байгуулах комисс байгуулж, ажлын төлөвлөгөө батлах тухай
- Хяргас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
- Албан тушаал: Нарийн бичгийн дарга
- Нэр: Я.Батмөнх
- Утас: 99778290
- И-мэйл: moogii8087@gmail.com




