Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хяналт шалгалтын ажил зохион байгууллаа

2026-03-24

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2026 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд цагдаагийн хэсэгтэй хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн амар тайван, аюулгүй байдлыг хангах зорилгоор нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр, караоке, цайны газар, билльярд тоглоомын газар, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаатай танилцаж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдал, бараа бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, хяналтын камерын ажиллагаа, цагийн хуваарийн мөрдөлт, галын аюулгүй байдал, шатахууны хадгалалт, түгээлтийн горим, хэмжүүрийн баталгаажуулалт, орчны цэвэрлэгээ, байгаль орчны шаардлагын хэрэгжилтийг шалгав. Илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор зарим аж ахуйн нэгж, байгууллагад хугацаатай үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Мөн “Хамтдаа сэргийлье” арга хэмжээний хүрээнд залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр айл өрх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, ил захидал тараан, санал хүсэлтийг нь сонсож ажиллав. Энэ үеэр иргэдэд “хусдаг сугалаа”, “эрдэнийн чулуу” зэрэг нэрээр явагддаг залилангийн шинжтэй үйл ажиллагаанд оролцохгүй байх, цахим залиланд өртөхөөс урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Тус арга хэмжээг ИТХ-ын нарийн бичгийн дарга Я.Батмөнх, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батчулуун, цагдаагийн дэд ахлагч Н.Наранцогт, ЗДТГ-ын хууль, эрх зүйн мэргэжилтэн Н.Бааст, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Оргил, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан М.Цэрэнтогтох нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, удирдамжийн дагуу хэрэгжүүлэн ажиллав.

 

 Дэлгэрэнгүй мэдээлэл авах 

 

  • Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
  • Албан тушаал: Нарийн бичгийн дарга
  • Нэр: Я.Батмөнх
  • Утас: 99778290
  • И-мэйл: moogii8087@gmail.com

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10261
8481 / 83%
1093 / 11%
333 / 3%
354 / 3%