2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдаж, цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар:
• Засаг даргын мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өглөө.
• Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хэлэлцлээ.
• Хөдөө аж ахуйн мэргэжилтэн С.Бат-Өлзийн танилцуулсан хаваржилт, мал төллөлтийн нөхцөл байдлын мэдээ тайланг сонсож, тулгамдаж буй асуудлаар санал солилцов.
Хурлын үеэр төлөөлөгчид санал, зөвлөмж гарган, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхой болголоо.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
- Албан тушаал: Нарийн бичгийн дарга
- Нэр: Я.Батмөнх
- Утас: 99778290
- И-мэйл: moogii8087@gmail.com
