Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл өнөөдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Сумын ИТХ-ын ээлжит бус аравдугаар хуралдааныг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цагт Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдуулахаар боллоо.
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн ухуулах хуудас, зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт байрлуулах байршлыг тогтоох тухай
- Хоршоог хөгжүүлэх сангаас зээл олгох тэргүүлэх чиглэл батлах тухай
- Хоршоог хөгжүүлэх сангаас 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах товыг тогтоох тухай
- Хяргас сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай
- Цаг үеийн мэдээлэл
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
- Албан тушаал: Нарийн бичгийн дарга
- Нэр: Я.Батмөнх
- Утас: 99778290
- И-мэйл: moogii8087@gmail.com

