Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн гал тогоонд хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

2026-05-13

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн гал тогоо бүхий газруудад хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумын ИТХ-ын дарга С.Булганхүү, ИТХ-ын нарийн бичгийн дарга Я.Батмөнх, ЗДТГ-ын хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн О.Баярмаа, хүүхэд, гэр бүл хариуцсан мэргэжилтэн М.Цэрэнтогтох нар ажиллав.

Хяналт шалгалтын үеэр сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, гал тогооны эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт, ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, дотоод хяналтын бүртгэл хөтлөлт зэрэг холбогдох баримт бичгийн бүрдэлд хяналт хийлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн гал тогоо нь байгалийн хөрөнгөөр гарган авсан, 50 гаруй жилийн түүхтэй хөрөнгөөр талхаа өнөөдрийг хүртэл тасралтгүй барьж, хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэж байгаа нь сайшаалтай байв.

Мөн сургууль, цэцэрлэгийн гал тогооны хэрэгцээнд малын шингэн сүүг гэрээгээр нийлүүлэн, хүүхдийн хоол хүнсэнд тогтмол хэрэглэж хэвшсэн байна.

Эрүүл мэндийн төвийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар байгууллагын удирдлагад чиглэл хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд тогооч, нярав болон холбогдох ажилтнуудад хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

 Дэлгэрэнгүй мэдээлэл авах 

  • Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
  • Албан тушаал: Нарийн бичгийн дарга
  • Нэр: Я.Батмөнх
  • Утас: 99778290
  • И-мэйл: moogii8087@gmail.com

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11142
8638 / 78%
1126 / 10%
389 / 3%
989 / 9%