Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сумын өмч хамгаалах зөвлөлөөс хамтран төсөвт байгууллагуудын өмч, хөрөнгийн үзлэг, тооллогыг 2026 оны 05 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар удирдамж гарган ажиллаж байна.
Тооллогын ажлын хүрээнд байгууллагуудын өмч, хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдалд хяналт тавьж, эд хөрөнгийн бодит үлдэгдлийг тулган шалгах ажлыг хийж байна.
Одоогийн байдлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Цэцэрлэгийн өмч, хөрөнгийн тооллогыг амжилттай зохион байгуулж дууссан бөгөөд Соёлын төвийн өмч, хөрөнгийн тооллого үргэлжилж байна. Цаашид бусад төсөвт байгууллагуудыг үе шаттайгаар хамруулан ажиллах юм.
Энэхүү ажлын зорилго нь өмч, хөрөнгийн бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, ашиглалт хамгаалалтыг сайжруулах, ашиглалтгүй, эвдэрсэн болон илүүдэлтэй хөрөнгийг илрүүлэн шийдвэрлэхэд оршиж байна
Дэлгэрэнгүй мэдээлэл авах
- Харьяалах нэгж: Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба
- Албан тушаал: Нарийн бичгийн дарга
- Нэр: Я.Батмөнх
- Утас: 99778290
- И-мэйл: moogii8087@gmail.com















