Хяргас сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох нөхөн сонгуулийн дүнгээр сонгогдсон төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх тухай
2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох нөхөн сонгуулийг зохион байгуулсан Сумын сонгуулийн хороог татан буулгах тухай
3.Хяргас сумын 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний явцын тайлан сонсох тухай
4.Сумын төсөвт байгууллага, багуудын 2026 оны эхний 3 улирлын үйл ажиллагааны тайланг сонсож, ажлын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэв.



















