Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудас

📢 ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД ХЯНАЛТ ТАВЬЖ, ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-10-20

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ)-өөс худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.

Ажлын хүрээнд сумын нутаг дэвсгэрт хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаатай танилцаж, дараах чиглэлээр хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Үүнд:

✅ Хүнсний аюулгүй байдал: Бүтээгдэхүүний чанар, хадгалалт, хугацаа, гарал үүсэл, шошго, сав баглаа боодлын шаардлага.

✅Эрүүл ахуй, үйлчилгээний соёл: Ажилтнуудын хувийн ариун цэвэр, үйлчилгээний соёл, ажлын байр болон гадна орчны цэвэрлэгээ.

✅Хууль тогтоомжийн хэрэгжилт: Үйл ажиллагааны бүртгэл, зөвшөөрөл, ажиллах цагийн хуваарь, хяналтын камерын хэвийн ажиллагаа.

✅ Галын аюулгүй байдал: Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдал, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа.

 📌 Цаашид худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг холбогдох хууль тогтоомж, стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тогтмол мөрдөж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, үйлчилгээний чанар, соёлоо дээшлүүлж ажиллахыг уриалж байна.

 ГХУСАЗСЗ-өөс холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт, мэдээлэл, зөвлөн туслах ажлыг үргэлжлүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

ХЯРГАС СУМЫН ГХУСАЗСЗ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11270
8711 / 77%
1154 / 10%
402 / 4%
1003 / 9%