Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эмч, Насан туршийн боловсролын багш, Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтны үйл ажиллагааны тайлан, мэдээллийг сонсож холбогдох асуудлаар санал солилцов.
Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 12 дугаар хуралдааны тов, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлолоо.
Ээлжит бус 12 дугаар хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөв. Үүнд:
1.Сумын 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тодотгол батлах тухай;
2.Хачиг уул орчмын зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай.







