Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХЯРГАС СУМ 2016 ОНД БУМАН ХОНЬ ТООЛУУЛЛАА

2017-01-02

Мал тооллогын дүнгийн хурал боллоо. Дүнгийн хурлаар тэмээ 65 тоо толгойгоор, адуу 499 тоо толгойгоор, үхэр 458 тоо толгойгоор, хонь 6671 тоо толгойгоор, ямаа 3822 тоо толгойгоор тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Ийнхүү мал сүрэг 5 төрөлдөө өсөж  аймгийн хэмжээнд мал сүргийн тоогоороо дээгүүр байранд орж байна. Мөн шинээр Хангай багийн малчин Л.Бат-Өлзий, Хайрхан багийн малчин Н.Баасанжав нар мянгат малчин боллоо. Ингэснээр Хяргас сум  буман хоньтой (102883) болсон нь манай сумын малчдын хөдөлмөр, зүтгэлийн үр дүн байлаа. Нийт малчиддаа өнөтэй сайхан өвөлжихийг хүсэн ерөөе. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%