Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ

Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Хяргас сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Майдар эргэв

2017-03-17

Хяргас сумын ИТХ-аас жил бүр "Майдар эргэх" шашин, урлагийн цэнгүүнийг хаврын тэргүүн сарын шинийн 16-нд зохион байгуулан явуулдаг уламжлалтай. 2017.03.13-нд явагдсан энэ жилийн "Майдар эргэх" үйл ажиллагаанд зориулан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Хяргас сумын уугуул иргэдболон "Икэл" группын удирдах зөвлөлийн гишүүн Л.Мөнхнаран, Ж.Баянмөнх, Ц.Батбаяр нар  "Майдар" бурханыг шинээр сэргээн бүтээлгэж сумын "Дэжэйлин" хийдэд залсан нь онцлог байлаа. Буддын шашны сургаалиар бол одоо цагийн бурхан нь Шагжамүни буюу "Бурхан багш" бол ирээдүйд залран хүмүүсийг авран, нигүүлсэгч бурхан нь "Майдар бурхан" аж. Сүсэгтэн олон сумынхаа 4 зүгт тусгайлан бэлдсэн газарт лам нарын ном хурах буянд шамдан, ирж буй жилийнхээ буян заяаг даатгалаа. "Майдар эргэх" үйл ажиллагааны төгсгөлд судалгааны ажлаар ирсэн түүхийн ухааны доктор На.Сүхбаатар сумын Соёлын төвд нийт иргэдэд хандан "Майдар эргэх дэг ёс,түүх "-ийн талаар товч илтгэл уншлаа. Уг үйл ажиллагаанд зэргэлдээ Малчин, Зүүнговь сумын сүсэгтэн олон оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%